Манай үйлдвэр өргөст хэмхийн сайн чанарын сортын үрийг Польш улсаас импортлон авч эх орныхоо хөрсөнд нутагшуулан тариалж эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Импортын бүтээгдэхүүнээс ялгарах онцлог нь бид бүтээгдэхүүндээ Монгол тариаланчдын тарьж ургуулсан түүхий эдийг ашигладагт оршино. Бид хүнсний нэмэлт ашиглахаас татгалзаж хүний биед хэрэгтэй эрдэс бодисыг алдагдуулахгүй нөөшлөх үйлдвэрлэлийг эрхэмлэдэг.
Бүх төрлийн жимсний компот, чанамалын түүхий эд болох жимс жимсгэнийг Европоос импортлон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Жимсний компот, чанамалаа 100% цэвэр жимс жимсгэнээр бэлтгэн боловсруулж нөөшилдөг учир сахарын агууламжийг хамгийн багаар тооцон эцсийн бүтээгдэхүүнээ гарган авдаг.
Манай үйлдвэр нь эх орондоо алимны нухаш, хүүхдийн тэжээл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй анхны үйлдвэр юм. Голлох түүхий эд болох алим жимсийг Европын орнуудаас импортлон, Монгол хөрсөнд ургуулсан сайн чанарын луувангаар нухашийг бэлтгэдэг. Импортын бүтээгдэхүүнээс ялгарах онцлог нь сахарын агууламж багатайгаас гадна ариутган, ангилсан цэвэр жимс ногоогоор амин дэмтэй хүүхдийн тэжээлийг үйлдвэрлэдэгээрээ ялгаатай. Мөн тээвэрлэлтээс үүдэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдахгүй байхад бид ихээхэн ач холбогдол өгдөг.