Даршилсан бүтээгдэхүүний зах зээл

2016 онд даршилсан бүтээгдэхүүний зах зээл мөнгөн дүнгээр 10 тэрбум ам. долларын хэмжээтэй байжээ. Шинэ бараа бүтээгдэхүүн цаг тутамд туршигдаж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт маш олон төрлөөр явж, маркетинг борлуулалтын эрчимжихийн хүрээнд даршилсан бүтээгдэхүүний зах зээл цаашид ч дахин тэлсээр байх хандлагатай байгаа олон улсын судалгааны томоохон байгууллагууд хэлж байна.

Даршилсан бүтээгдэхүүн нь төмөр, кальци, кали зэрэг маш олон төрлийн чухал амин дэм болон тэжээлийн агууламж юм.

Энэхүү тэлэлтэд нөлөөлж буй томоохон хүчин зүйл нь эрүүл мэндийн ач тус буюу даршилсан бүтээгдэхүүнд агуулагдах витамин, төмөр, кальци, кали зэрэг маш олон төрлийн чухал амин дэм болон тэжээлийн агууламж юм. Түүнчлэн, өсөн нэмэгдэж буй хүнсний үйлчилгээний салбар нь дэлхийн өнцөг булан бүрд даршилсан ногооны эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байна.

Дээрх хүчин зүйлсээс шалтгаалан даршилсан бүтээгдэхүүний зах зээл 2022 он гэхэд 12 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байгаа бөгөөд 2017-2022 он гэхэд ойролцоогоор 3% -ар өсөх төсөөлөл харагдаж байгаа юм. Олон улсын судалгаанаас харахад хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа эрүүл, эко талаас нь харж худалдан авалт хийдэг болсон байна. Жимс ногоог удаан хадгалах зориулалтаар нөөшлөх, даршлах технологи нь хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө байдаггүй гэдгийг хэрэглэгчид сайн ойлгож эхэлсэн нь зах зээл тэлэх бас нэгэн томоохон түлхэц болжээ.

Монголын зах зээл

Манай улсын хувьд даршилсан болон нөөшилсөн хүнсний ногоо, жимсний импортын хэмжээ болон дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн 5 жилийн турш тогтмол өсөж байгаа бөгөөд нийт зах зээлийн 23 хувийг дотоодын үйлдвэрлэл, 77 хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж байна. Монгол улсын даршилсан болон нөөшилсөн бүтээгдэхүүний зах зээлийн багтаамжийг тооцоход бүтээгдэхүүний жилийн дундаж эрэлт нь нийт 251 сая шил бүтээгдэхүүн буюу 502 тэр бум төгрөг байгаа ба 2017 оны эцсийн байдлаар нийт импортолсон болон дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тооцоход нийт 66.5 тэр бум төгрөгийн борлуулалт хийжээ.

Дэлхийн болон дотоодын зах зээл

Үүнээс харахад зах зээлд борлуулагдаж буй даршилсан болон нөөшилсөн хүнсний ногоо, жимс нь нийт зах зээлийн эрэлтийн дөнгөж 34%-ийг нийлүүлж байна. Даршилсан болон нөөшилсөн хүнсний ногооны импорт 2016 онд 6615 тонн байсан бол 2017 онд 7112 тонн бүтээгдэхүүн импортлогдсон нь 7,5%-аар өссөн дүн юм. Харин 2017 онд нийтдээ 9,200 орчим тонн даршилсан бүтээгдэхүүн борлуулагджээ.

Эх сурвалж