Эрүүл хөрсөнд ургуулсан эрүүл хүнс

Монгол хүн бүрт баталгаатай, эрүүл хүнсийг өргөн барьж, эх орны үндэсний үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготойгоор 1998 оноос эхлэн үйлдвэрлэл, худалдааны салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан олон нэр төрлийн, шим тэжээлтэй, шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорин ажиллаж байна.

Үндэсний үйлдвэрлэл

Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хамгийн дээд зэргээр чухалчлан үйлдвэрлэлийн стандартыг чандлан баримталж мэргэшсэн технологичид, баг хамт олон эрүүл хүнсийг таны гар дээр хүргэж байна.

Монгол хүн бүрт баталгаатай, эрүүл хүнсийг өргөн барьж, улсын хөгжлийн ирээдүй болсон үндэсний үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготойгоор 1998 оноос үйлдвэрлэл худалдааны салбарт үйл ажиллагаагаа явуулж буй компани билээ. Аюулгүй байдал, эрүүл ахуйгаа алдагдуулалгүй хэрэглэгчдэдээ олон нэр төрлийн, шим тэжээлтэй, шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорин ажиллаж байна.

Захирлын мэндчилгээ

    Манай компанийн үйл ажиллагаатай танилцахыг зорьж буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.
    1996 оноос эхлэн бидний үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болон нөр их хөдөлмөрийн үр шимийг хүртэж бидэнтэй хамт байсан хэрэглэгчиддээ халуун талархал илэрхийлье. “Дөрвөн Өлзий ХХК” нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлээд 22 жил, “Видан” хүнсний үйлдвэрээ нээгээд 10 жил болж байна. Энэ хугацаан дахь амжилт, өргөжин тэлсэн цар хүрээ нь манай байгууллагын ажилтан нэг бүр, бат итгэлтэй харилцагчид мөн хэрэглэгч та бүхний хувь нэмэр билээ.
    Бидний үйлдвэрлэж буй брэнд бүтээгдэхүүн бүр хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагыг хангаж, гомдол магтаалыг үйл ажиллагааныхаа цөм болгож, хэрэглэгчдээ чанартай бүтээгдэхүүнээр хангах явдлыг амжилтын үндэс хэмээн үздэг билээ.
    Иймд бидний алсын хараа бол нийт хэрэглэгчдээ эрүүл баталгаатай хүнсээр тасралтгүй хангаж, та бүхэндээ хүргэх явдал билээ. Дөрвөн Өлзий компани хүнсний аюулгүй байдал, технологидоо онцгой анхаарал хандуулдаг бөгөөд ирэх жилүүдэд Олон улсaд хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын стандартуудыг нэвтрүүлж та бүхний хүлээлтийг үргэлж давуулан биелүүлэхээ амлаж байна.
    1996 оноос хойш бидэнтэй хамт байсан хэрэглэгчид болон бүхий л ажилтнууддаа талархъя.
Баярлалаа.

Дөрвөн Өлзий ХХК
Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
Б.МӨНХБАЯР